Хичээл сонголтоо автоматаар нээх боломжтой боллоо

Оюутан нь сургалтын төлбөрөө банкинд өөрийн биеэр, интернетээр, гар утсаар гээд аль ч хэлбэрээр тушаагаад 5 минутын дараа хичээл сонголт автоматаар нээгддэг боллоо. Та төлбөр тушаасан баримтаа бариад нааш цааш гүйж, сургалтын албан дээр дараалалд зогсох шаардлагагүй боллоо. Үүний тулд төлбөр тушаах заавартай танилцана уу. Зааврын дагуу төлбөрөө тушаагаагүй тохиолдолд хичээл сонголт автоматаар нээгдэхгүй бөгөөд баримтаа бариад заавал сургалтын албан дээр очих болохыг анхаарна уу!

2020-2021 оны хичээлийн жилд
1 кредитийн үнэлгээ = 70,000₮

Төлбөр тушаах заавар

Сургалтын төлбөрөө тушаахдаа ГҮЙЛГЭЭНИЙ УТГА эсвэл ОРЛОГЫН ЗОРИУЛАЛТ гэсэн хэсэгт:

  1. Регистерийн дугаар
  2. Орлогын төрлийг заасан үсэг
  3. Эцэг/эх/-н нэр
  4. Өөрийн нэр
  5. Оюутны код
гэсэн дарааллаар мэдээллээ зөв оруулна. Энэ дарааллаар зөв оруулсан тохиолдолд хичээл сонголт хийх эрх тань автоматаар нээгдэх болно.

Дэлгэрэнгүй »

Сонгосон кредитээ харах

Хэдэн кредит сонгосноо мартсан уу? Хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байна уу? Энэ тохиолдолд заавал сургалтын албан дээр очиж асуух шаардлагагүй боллоо. Та оюутны веб рүү гээ ороход зүүн гар талын хэсэгт харагдах болно.